Шууд Chart

"Бичил уурхайчдын нийгмийн хамгааллыг сайжруулах нь” сэдэвт чуулган болж байна

2015-12-02 15:55:40

“Бичил уурхайг албажуулах замаар бичил уурхайчдын нийгмийн хамгааллыг сайжруулах нь” сэдэвт үндэсний чуулган болж байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Уул уурхайн яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл” хамтран Бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, үйлчилгээ, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал, тэдэнд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, шийдэл, бичил уурхайн эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг олон асуудлыг хэлэлцэж байгаа юм. Бичил уурхай эрхлэгчдийн тоо жилээс жилд өсч байна.

2010 онд энэ салбарт 3000 гаруй хүн ажиллаж байсан бол өнгөрсөн онд 7 мянга гаруй иргэн бичил уурхай эрхэлж байсан мэдээ байна. Үүний шалтгааныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны газрын дарга н.Мөнхзул тайлбарлалаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Бичил уурхайчдын нийгмийн хамгааллыг сайжруулах нь” сэдэвт чуулган болж байна  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-02 16:44
бичил уурхай эрхлэгчдийн тоо өсч байгаа нь бахархаад байх зүйл биш Монголын төрийн эмгэнэл шүү

Бидэнтэй нэгдээрэй