Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Парис хотод Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзжээ. Энэ үеэр ерөнхийлөгч Обама Орос, Турк хоёрт хандаж, харилцаан дахь хурцадмал байдлаа намжаахыг уриаллаа. Обама, Турк улс Оросын онгоцыг агаарын хилд нь нэвтэрсэн гэж үзэн, сөнөөсөн талаарх байр сууриа илэрхийлэхдээ, Турк улс нутаг дэвсгэр, хил хязгаараа хамгаалах бүрэн эрхтэй гэж үзэж байгаагаа давтан мэдэгдсэн байна.
Мөн НАТО-гийн гишүүн Турк улсын бүрэн эрхт, аюулгүй байдлыг хамгаалах нь АНУ-д ч хамаатай асуудал болохыг Обама хэллээ. Гэхдээ энэ хэрэг явдлаас үүдэн Орос, Туркийн харилцаанд үүссэн хурцадмал байдлыг намжаан, Сирид агаарын цэргийн ажиллагаа явуулж байгаа улс орнууд "Исламын улс" гэх нэг дайсны эсрэг эв санаагаа нэгтгэх хэрэгтэй болохыг тэрээр цохон тэмдэглэсэн байна.
Энэ уулзалтаас нэг их удалгүй АНУ-ын батлан хамгаалахын сайд Эштон Картер Турк улсыг "Исламын улс" бүлэглэлийн эсрэг зөвхөн агаарын цэргийн ажиллагаандаа анхаарах бус, мөн Сиритэй залгаа хилийн хамгаалалтаа чангатгахыг уриаллаа. Турк хилээ хараа хяналт муутай орхисноос "Исламын улс" бүлэглэлийн дайчид Турк, Сирийн хилээр чөлөөтэй нэвтэрч байна гэж шинжээчид үзэж байгаа юм.
| Обама Турк, Орост хурцадмал байдлыг намжаахыг уриалав | ||
| Үзсэн: 292 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.