Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ харж, ажил эрхлэх боломжгүй байгаа ээжүүд УИХ-ын гишүүдэд хандлаа. Гэхдээ тэд халамж, тэтгэмж нэмэх асуудлаар бус харин дөрвөн жилийн өмнөөс хийж эхэлсэн чихмэл тоглоомын үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд дэмжиж ажиллахыг хүссэн юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ хардаг ээжүүд нэгдэж унага оёж эхэлсэн. Тэдний энэ санаачлагыг гадаадад байгаа монголчууд дэмжиж, захиалгаар авдаг болсон. Гэхдээ цөөн хэдэн хүн хамтран эхлүүлсэн энэ ажилд 200 гаруй ээж нэгдэж, өрхийн орлоготой хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаа юм.
Хүүхдийн халамжийн мөнгөөр амьдарна гэдэг өнөөгийн нийгэмд бараг л боломжгүй. Ээжүүдийн эхлүүлсэн энэ ажлыг иргэд дэмжээд өгвөл хүүхдийнхээ эм тарианы мөнгөнд санаа зовох асуудалгүй болно гэж тайлбарласан. Тэдний дунд оёдол эрхлэх ур чадвартай олон ээж бий. Улаанбаатар хотод гэхэд 2 мянга гаруй ээж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг гэсэн судалгаа байдаг байна. Өөрөөр хэлбэл тэдний эхлүүлсэн зөөлөн тоглоомын үйлдвэрлэл өргөжвөл олон зуун ээж хүүхдээ харангаа орлоготой болох боломжтойг хэлж байсан юм.
| Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүд УИХ-ын гишүүдээс дэмжлэг хүслээ | ||
| Үзсэн: 318 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.