![](/uploads/201512/news/thumb/9865ac1de53d0d48a8d1dd1248c8c703_x3.jpg)
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар, нийслэлийн 2016 оны төсвийг хэлэлцэн баталсан. Нийслэл 2016 онд хотын шууд орлого нь 564 тэрбум төгрөг, дүүргүүдийн орлогын төлөвлөгөө нь 134 тэрбум төгрөг, нийт орлогын төлөвлөгөө нь 698.9 тэрбум төгрөг байхаар баталжээ.
Мөн нийслэлийн орон нутгийн төсвийн зарлагыг 578 тэрбум төгрөг орчим байхаар тооцсон байна. Тэгвэл НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс ирэх оны төсөв 100 орчим тэрбум төгрөгөөр тасарч болзошгүйг анхааруулж байна. Тухайлбал, ирэх орны төсөвт иргэдийн хадгаламжийн хүүнээс 30 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, мөн хүү, торгуулийн орлогыг 24 тэрбум байхаар тооцсон нь өндөр дүн гэж үзэж байна.
Цаашлаад, энэ оны хувь хүний орлогын албан татварыг бүрдүүлээгүй байгаа хэрнээ ирэх оны татварыг илүү өндөр баталсан нь төсөв тасалдах эрсдэл үүсгээд байгааг НИТХ дахь Монгол ардын намын бүлгийн дэд дарга н.Гантөмөр хэлж байна.
Ирэх оны хувьд нийгмийн халамжийн зардал 101.2 тэрбум, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардалд 53.1 тэрбум, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд машин цагийн тариф олгох зарлалд 43.6 тэрбум, нийслэл, дүүргийн хот тохижуулах зардалд 57.3 тэрбум, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт 3.6 тэрбум, нийтийн тээврийг хөгжүүлэх зардалд 1.9 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна.
Нийслэл ирэх онд төсвөө хэрхэн зарцуулах талаар мэдэгдлээ | ||
Үзсэн: 436 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.