Шууд Chart

ОХУ Туркийн эсрэг хориг арга хэмжээг дэлгэрэнгүй танилцуулав

2015-12-03 10:01:39

ОХУ-ын байлдааны онгоцыг сөнөөсөнтэй холбогдуулан ерөнхийлөгч Владимир Путин Турк улсын эсрэг эдийн засгийн хориг тавж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн Мягмар гарагт Оросын засгийн газар цахим хаягаараа дамжуулан энэхүү эдийн засгийн хориг арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна.

Энэ мэдээллээс үзвэл хориг арга хэмжээний хүрээнд юуны өмнө хоёр улсын засгийн газар хоорондын худалдааны комиссийн хамтарсан үйл ажиллагааг зогсоохоор болсон байна. Түүнчлэн 2016 оны нэгдүгээр сараас эхлэн төмс, сонгино, жүрж, хөлдөөсөн тахианы мах зэрэг 17 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Туркээс худалдан авахаа больж байгаа юм байна.

Орос улс хүнсний ногооны импортын 20 хувь, жимс, жимсгэний импортын 15 хувийг Турк улсаас авдаг. Тиймээс Оросын арга хэмжээ эргээд өөрт нь эдийн засгийн хүндрэл учруулах вий гэж шинжээчид анхааруулж байна. Харин Оросын эдийн засагчдын үзэж байгаагаар Туркийн импортоос хараат лимон, самар зэрэг хүнсний бүтээгдэхүүн, стратегийн хамтын ажиллагааны нэг хэлбэр болсон байгалийн хийн хоолой хэвийн ажиллаж байгаа тохиолдолд ОХУ-ын эдийн засагт сөрөг үр нөлөө үзүүлэхгүй хэмээн мэдэгдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Туркийн эсрэг хориг арга хэмжээг дэлгэрэнгүй танилцуулав  
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй