Жилдээ зургаан тэрбум тонн хүлэмжийн хий ялгаруулдаг манай урд хөрш жил бүрийн өдийд утааны асуудалтай тулгардаг. Тэр тусмаа энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад агаарын бохирдол, түүнээс үүдэх утааны хэмжээ харьцангуй их байгаа юм байна.
Бээжин хотын агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 17 дахин их байгаа тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэж байна. Өнгөрсөн даваа гарагт Бээжин хотын удирдлагууд агаарын бохирдлын хоёрдугаар зэрэг буюу улбар шар өнгийн аюулын түгшүүр зарласан. Үүнтэй холбогдуулан утаа их ялгаруулдаг томоохон үйлдвэр, нүүрсний цахилгаан станцуудын үйл ажиллагааг хязгаарлаад байсан.
Харин өчигдрөөс эхлэн цэцэрлэг, сургуулиуд хичээлээс гадуурх үйл ажиллагааг цуцалж, хичээлийн хувиараа утаа багатай цаг руу шилжүүлэх арга хэмжээг авч эхэлсэн байна. Тэр тусмаа утаа ихтэй Бээжингийн төв, хойд хэсгийн зарим сургууль үүдээ барьж байгаа бол зарим сургууль сурагчдадаа цахим хэлбэрээр хичээлийг нь гэрт нь зааж өгөхөөр болсон байна. Өчигдрөөс эхлэн цаг агаар харьцангуй хүйтэрч, хүйтэн агаар утааг хөөн, зам харгуй харагдахуйц болсон боловч энэ байдал баасан гараг хүртэл үргэлжилж, эргээд дулаарах төлөвтэй байгаа гэж "Ассошиэтид пресс" агентлаг мэдээлж байна. Хятадын Байгаль орчны яамны мэдээллийн дагуу 37 хот, нийт 510 мянган шоо/метр газар утаатай байгаа юм байна.
| Хятадын 37 хотыг утаа бүрхэв | ||
| Үзсэн: 1658 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.