Шууд Chart

Калифорнид зэвсэгт этгээдүүд халдлага үйлджээ

2015-12-03 11:09:06

АНУ-ын Калифорни мужийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчилдэг төвд зэвсэглэсэн этгээдүүд халджээ. Өчигдөр өглөө орон нутгийн цагаар 11 цагийн орчимд үйлдсэн энэхүү халдлагад 14 хүн амь үрэгдэж, 17 хүн шархадсан болохыг холбогдох албаныхан мэдээлж байна.

Калифорни мужийн Сан-Бернардино хотод болсон энэ халдлагын үеэр, цэрэг маягийн хувцас өмссөн буутай этгээдүүд барилгад нэвтрэн, гал нээж, дараа нь хар өнгийн автомашинд суун зугтжээ. Үүнээс дөрвөн цаг орчмын дараа цагдаа нар сэжигтнүүдийн сууж явсан автомашиныг орон сууцны хорооллоос илрүүлсэн байна. Машинд байсан нэг сэжигтэн алагдсан талаар цагдаа нар мэдээллээ. Гэхдээ тус этгээдээс гадна дахин гурав хүртэлх хүн дээрх халдлагад оролцсон гэж цагдаа нар үзэж байгаа юм. Иймээс үлдсэн сэжигтнүүдийг илрүүлэхээр хэргийн газрын ойр орчимд нэгжлэг шалгалт хийж байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Колорадо муж дахь эмнэлэгт буутай этгээд гал нээн, гурван хүний аминд хүрсэн хэрэг гарсан. АНУ-д жил бүр 10 мянга гаруй хүн галт зэвсгийн халдлагад амиа алддаг гэх тооцоо байдаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Калифорнид зэвсэгт этгээдүүд халдлага үйлджээ  
Үзсэн: 322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй