Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна.
Уг “Зөвлөлдөх санал асуулга”-аар УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 оны чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу нийслэлээс хэрэгжүүлж буй урт хугацааны томоохон 14 төсөл, хөтөлбөрийг иргэдэд танилцуулж санал авах юм байна. Түүнчлэн уг санал асуулгад санамсаргүй байдлаар сонгогдон судалгаанд хамрагдсан 1500 иргэнээс 400-г түүвэрлэн сонгох ажээ.
Энэ сарын 12-13-ны өдөр Төрийн ордонд болох "Зөвлөлдөх санал асуулга"-аар Улаанбаатар метро, Туул усан цогцолбор, Туулын хурдны зам, Эко парк байгуулах, Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах зэрэг хэд хэдэн төсөлд санал авах юм байна.
| Нийслэлийн томоохон бүтээн байгуулалтад иргэдээс санал авна | ||
| Үзсэн: 277 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.