Шууд Chart

Ираны цөмийн хөтөлбөрийн тухай тайлан гаргав

2015-12-03 13:37:35

Өчигдөр Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Ираны цөмийн хөтөлбөрт шалгалт хийсэн тайлангаа нийтэлжээ. Тус тайланд Иран 2003 оны сүүл үе хүртэл цөмийн зэвсэг боловсруулахтай холбоотой үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон тухай тусгасан байна.

Гэхдээ Иран улс цөмийн зэвсэг боловсруулах энэ үйл ажиллагаагаа 2009 оноос хойш үргэлжлүүлсэн эсэх талаар тус байгууллага ямар ч нотолгоо баримт илрүүлээгүй байна. Өнгөрсөн долоодугаар сард Иран 5+1 бүлэгтэй байгуулсан цөмийн асуудлаарх хэлэлцээрийн хүрээнд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг энэхүү шалгалтыг хийсэн юм. Иран цөмийн тэсрэх төхөөрөмж хөгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлсэн, гэхдээ энэ ажиллагаа нь зөвхөн техник эдийн засгийн болон шинжлэх ухааны судалгаа хийх, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх техникийн чадавхи, боломж бололцоог бий болгох арга алхам хэрэгжүүлэх зэргээр хязгаарлагдаж байжээ.

Үүнээс гадна Иран улс цөмийн зэвсэг боловсруулах зориулалтаар баяжуулсан уран, плутони ашиглаж байсан ямар ч ул мөр илрээгүй гэдгийг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг тайландаа тусгасан байна. Долоодугаар сард батлагдсан гэрээний дагуу Иран ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байсан байгууламжуудаа цөөрүүлж эхлэх үүрэг хүлээсэн. Тегераныг энэ үүргээ биелүүлсэн тохиолдолд олон улс тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ зөөллөх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны цөмийн хөтөлбөрийн тухай тайлан гаргав  
Үзсэн: 303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй