Шууд Chart

Манай улс Энэтхэгтэй дипломат харилцаа тогтоогоод 60 жил болжээ

2015-12-03 14:57:56

Энэ сарын 24-нд Энэтхэг, Монголын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Ойн хүрээнд өнөөдөр олон улсын харилцааны чиглэлээр суралцагч оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал боллоо. Монгол, Энэтхэг хоёр улсын хооронд 1955 онд анх дипломат харилцаа тогтоосон юм.  Тус улс хүн амаараа дэлхийд хоёрдугаарт харин нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ дэлхийд 12 дугаарт жагсдаг юм.

Энэтхэг улс нь манай улстай технологийн салбарт боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах “Айтех” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Өмнөх жилүүдэд 150 гаруй оюутанд тэтгэлэг олгодог байсан бол энэ жилээс 200 болгож оюутны тоог нэмжээ. Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд оролцогч оюутнууд хоёр улсын хоорондын харилцаа болон ирээдүйн стратегийн түншлэлийн  талаар судалснаа ингэж ярьж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манай улс Энэтхэгтэй дипломат харилцаа тогтоогоод 60 жил болжээ  
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй