"Исламын улс" бүлэглэлтэй хийж байгаа газрын тосны хууль бус худалдаанд Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон түүний гэр бүл оролцож, ашиг хүртдэгийг гэрчлэх баримт ОХУ-д байгаа гэдгийг тус улсын батлан хамгаалахын сайд өчигдөр зарлажээ.
Энэ мэдэгдэлтэй зэрэгцэн "Исламын улс" бүлэглэлийн хяналтан дахь нутгаас газрын тос ачсан цуваа Туркийн хилээр нэвтэрч байгааг харуулсан хиймэл дагуулын зургуудыг олонд дэлгэсэн байна. Ерөнхийлөгч Эрдоган үүний хариуд Турк улсыг "Исламын улс" бүлэглэлтэй газрын тос наймаалцдаг гэж гүжирдэх эрх аль ч улсад байхгүй гээд, хэрэв үнэхээр баттай нотолгоо баримт гарч ирвэл ерөнхийлөгчийн суудлаасаа огцроход бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Гэхдээ Эрдоган энэ мэдэгдлийнхээ хажуугаар Турк, Оросын харилцааг улам муутгах хүсэлгүй байгаагаа онцлон тэмдэглэжээ.
Турк улс хилийн хяналтаа чангатгахад ахиц дэвшил гаргаж байгаа, гэхдээ "Исламын улс" бүлэглэлийн гишүүд тус улсын хилээр нэвтрэх, газрын тос тээвэрлэсэн цуваа оруулах явдал үргэлжилсээр байгааг энэ мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн юм.

| ОХУ: Турк "Исламын улс" бүлэглэлтэй газрын тос наймаалцдагийг нотлох баримт бий | ||
| Үзсэн: 289 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.