Шууд Chart

Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ой тохиож байна

2015-12-03 16:45:36

Их зохиолч, Билгүүн номч Бямбын Ринчений мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд шинжлэх ухааны академиас эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, их зохиолчийн уран бүтээл, Монголын төр нийгэмд оруулсан хувь нэмрийн талаар илтгэл хэлэлцүүллээ.

Эрдэмтэн судлаачдын тоолсноор Б.Ринчен багшийн бүтээл, туурвилын тоо 500 хол давсан байна. Зохиол бүтээлийн ихэнхэд нь эх хэлээ хайрлах, эх оронч байх гэдэг үзэл санаа нэвт шингэсэн байдаг тухай судлаач эрдэмтэд өнөөдөр илтгэлүүддээ онцолж байлаа. Тухайлбал, эрдэмтэн судлаачдынхаа бүтээл туурвилыг ингэж судлах нь эх орны хөгжилд дэм болох нь гэдэг найдлага нахиалж байна гэж яруу найрагч Тангадын Галсан тодотгосон юм.

Бямбын Ринчений мэндэлсний 110 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд зохиолч, яруу найрагчид, судлаачид оролцсон юм. Тэд их зохиолчийг уран бүтээлч, багш, судлаач, хувь хүн талаас нь гээд олон өнцгөөс судалжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй