Шууд Chart

Хятад санхүүгийн шинэчлэлээ гүнзгийрүүлнэ

2015-12-03 16:48:19

Хятад улс санхүүгийн шинэчлэлээ гүнзгийрүүлэх бодолтой байна. Тэр дундаа өмнө зүгийн Гуандун мужид шинэ тутам байгуулагдсан чөлөөт худалдааны бүсэд ийм шинэчлэлийг нэмэгдүүлэх болно гэдгээ Ерөнхий сайд Ли Көцян БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хуралдааны дараа мэдэгджээ.

“Хятадын эрх баригчид санхүүгийн шинэчлэлийг ахиулах чиглэлд Гуандун, Гонконг, Макоагийн чөлөөт худалдааны бүсүүд хоорондын харилцааг өргөжүүлэн тэлэхийг сайшаан дэмжих болно” гэж засгийн газрын тэргүүн мэдэгдсэн байна. Хил дамнасан худалдаан дах юанийн хэрэглээ, капиталыг хөдөлгөөнд оруулах аливаа гүйлгээг либералчлах салбар хүрээнд “инновацийн туршилтууд” явуулах тухайд энд яригдаж байгаа гэдгийг Ли Көцян дурджээ.

Ийм туршилтуудыг Тяньжины болон Фуцзяны чөлөөт худалдааны шинэ бүсүүдэд мөн явуулах болно гэдгээ тэр бас нэмж тодруулсан байна.  Юанийг ОУВС-ийн нөөцийн валютын сагсанд оруулах тухай саяхны шийдвэр тус улсад санхүүгийн шинэчлэлийг цаашид ахиулах, үндэсний мөнгөн тэмдэгтийн олон улсын түвшин дэх хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг нээн өгч байгааг шинжээчид тэмдэглэж байна. Хятад улс энэ шийдвэрийг санхүүгийн зах зээлүүдээ шинэчлэхдээ хурдасгагч болгож ашиглавал жинхэнэ утгаа олно гэж “Ю-Би-Эс” компанийн ерөнхий эдийн засагч Ван Тао үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад санхүүгийн шинэчлэлээ гүнзгийрүүлнэ  
Үзсэн: 323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй