ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кубаниас Крым рүү татсан эрчим хүчний анхны шугамыг албан ёсоор нээж, ажиллагаанд орууллаа. Симферополь дахь “Крымэнерго” компанийн байранд ерөнхийлөгч ОХУ-ын Эрчим хүчний яамны сайд Александр Новакийн илтгэлийг сонсож, дараа нь “Тамань-Крым” эрчим хүчний шугаманд хүчдэл өгөх тушаалыг холбооны чанга яригчаар өгчээ.
Энэхүү эрчим хүчний шугамын тусламжтайгаар Крым 400 мегаватт цахилгаанаар хангагдах юм байна. Энэ шугамын хоёрдугаар ээлжийнхийг ирэх жил ашиглалтад оруулах ажээ. Үүний дараагаас Крым цахилгаан эрчим хүчээ Оросоос 100 хувь авдаг болох юм. Одоогийн байдлаар тус бүс нутаг цахилгааны нийт хэрэглээнийхээ 70 хувийг Украйнаас авч байгаа. Өнгөрөгч 11 дүгээр сарын эхээр Украйны нутагт байрладаг цахилгаан дамжуулах шугамын шонгуудыг дэлбэлснээс болж Крым бүхэлдээ цахилгаангүй болсон. Крымийг Орост нэгдсэнийг эсэргүүцдэг идэвхтнүүд шонгуудыг дэлбэлээд зогсохгүй буцаан засварлаж, цахилгаан хангамжийг сэргээх ажилд саад учруулж буй юм байна.
| Кубаниас Крым рүү татсан эрчим хүчний шугамыг нээлээ | ||
| Үзсэн: 460 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.