Шууд Chart

Эрдэмтдийн төслүүдэд 3.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олголоо

2015-12-03 16:52:52

Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих 18 төсөл, эрдэмтдийн судалгааны 60 төсөлд 3.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олголоо. Энэ бол монгол эрдэмтдийн бүтээл дэлхийд өрсөлдөж, үндэсний их, дээд сургуулиудын бэлтгэсэн боловсон хүчин олон улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцэх чухал алхамуудын нэг гэж салбарын сайд нь онцоллоо. БСШУЯ Дээд боловсролын хөгжлийг дэмжих төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 

Хамгийн олон буюу 4 сая 300 мянган толгой малтай Архангай аймагт бэлчээрийн даац 1.8 дахин хэтэрсэн. Энэ мэт олон шалтгаанаас үүдэн доройтолд орсон хөрсийг нөхөн сэргээхдээ мөөгөнцөр ашиглах аргыг ХААИС-ийн эрдэмтэд боловсруулсан байна. Энэхүү төсөл тэтгэлэгт багтжээ.

Дэлхий дээр хорт хавдрын улмаас жилд 10 сая хүн нас барж байна. Тэдний 70 хувь нь эрт оношлоогүйгээс болдог. Тэгвэл хорт хавдрын эсийг генийн түвшинд нь математик аргаар эрт оношлох судалгааны ажилд 28 сая төгрөгийн тэтгэлэг олгосон байна.

Яг тэдэнтэй адил нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гарц болох олон шинэ нээлтүүд эрдэмтдийн ширээн дээр, эсвэл лабораторид санхүүжилт хүлээж зэвэрдэг. Тэгвэл өнөөдөр 60 төсөлд 1 тэрбум 662 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. Мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, дэлхийд өрсөлдөх боловсон хүчин бэлтгэх зорилготой их дээд сургуулиудын 18 төсөл нийт 1 тэрбум 798 сая төгрөгийн тэтгэлэг хүртлээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрдэмтдийн төслүүдэд 3.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олголоо   
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй