БНХАУ-ын дарга Си Зиньпиний Африк тивийн орнуудаар хийж байгаа төрийн айлчлал өнөөдөр Өмнөд Африк улсад үргэлжилж байна. Хятадын даргын энэ айлчлал Африк тивийн орнуудтай хамтын ажиллагаагаа тэлэх шинэ санаачлага гаргах, Африкийн ард түмний амьжиргааны түвшинг сайжруулах, ядуурлыг бууруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон зорилгыг агуулж байна.
Ядуурлаа бууруулах зайлшгүй сорилттой тулгарч байгаа Африк тивд дэлхийн хамгийн хөгжингүй орнуудын нэг БНХАУ гэсэн үнэнч найдвартай түнштэй юм. Африкийн хувьд аж үйлдвэржилт, хоол хүнсний аюулгүй байдал, олон нийтийн эрүүл мэнд, халдварт өвчнөөс урьдчилэн сэргийлэх зэрэг тулгамдсан асуудлаа шийдэхэд Хятадын хөрөнгө оруулалтыг ихээр авах сонирхолтой байдаг юм. Хятадын хувьд Африкийн дэд бүтэц, тээвэр, эрчим хүчний нийлүүлэлт, барилга бүтээн босголтын салбарт хөрөнгө оруулалт хийхээр зорьж байна. Ер нь аж үйлдвэржилт муутай Африк тивийн эрэлт аж үйлдвэрийн салбарын хөгжил, технологийн дэвшил нь хурдтай яваа Хятадын ашиг сонирхолд нийцдэг.
Иймд Хятад Африкийн хооронд аж үйлдвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтрах маш том боломж байгааг Бээжин түрүүлж харсан гэж хэлж болно. Өнөөдөр Өмнөд Африкд Хятад-Африкийн дээд хэмжээний уулзалт эхэлж байгаа. Энд Хятадын төр засгийн өндөр албан тушаалтнууд болон Африк тивийн орнуудын эрх баригчид оролцож, цаашид аль салбарт түлхүү хамтрах, Хятад ямар салбаруудад нь хөрөнгө оруулалт хийхээ тодорхойлох юм.
| Си Зиньпин Африкийн орнуудаар айлчилж байна | ||
| Үзсэн: 355 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.