Шууд Chart

ОХУ Туркийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ хэрэгжүүлж магадгүй

2015-12-04 12:05:56

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын онгоцыг сөнөөсөн Туркийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ хэрэгжүүлж магадгүй гэдгээ мэдэгдлээ. Өчигдөр тэрээр тогтсон уламжлалын дагуу Холбооны хуралд өөрийн илтгээлтээ хүргэхдээ энэ тухай мэдэгджээ.

Оросын ерөнхийлөгч энэ илтгэлээрээ улс орныхоо өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, дотоод гадаад бодлогын үндсэн чиглэлүүд, тэдгээрийн хэтийн төлөвийг тодорхойлдог юм. Өчигдөр Москвагийн цагаар 15 цагт эхэлсэн илтгэлдээ Путин "Туркийг хийсэн үйлдэлдээ харамсах болно" гээд, тус улсын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээ худалдааны хоригоор хязгаарлагдахгүй болохыг мэдэгдсэн байна.

Мөн тэрээр Турк улс "Исламын улс" бүлэглэлээс газрын тос худалдан авч, энэ үйлдлээрээ терроризмыг санхүүжүүлж байна гэх байр сууриа дахин илэрхийллээ. Өчигдөр Туркийн ерөнхий сайд Ахмет Давутоглу энэ асуудлаар тайлбар хийхээр хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Тэрээр худал суртал ухуулга явуулах Зөвлөлтийн үеийн аргаа ашиглаж, Туркийг гүжирдэж байна гэж Оросуудыг буруутгаад, тус мэдээлэл ор үндэсгүй, үүнийг АНУ ч баталгаажуулсан болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Туркийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ хэрэгжүүлж магадгүй  
Үзсэн: 1729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй