Юанийн ханш чангарсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн зэргээс шалтгаалан өнгөрсөн 8-р сард гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлт бага зэргээр буурсан гэсэн дүгнэлтийг Хятадын холбогдох албанаас гаргасан байна. Худалдааны яамнаас мэдээлж байгаагаар өнгөрсөн сард гадаадын аж ахуйн нэгжүүд нийтдээ 8,4 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс ердөө 0,6 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Өнгөрсөн 6 болон 7-р саруудад гадаадын шууд хөрөнгө оруулалт харьцангуй идэвхитэй буюу 20 орчим хувийн өсөлттэй байсан юм. Хөрөнгө оруулалтаараа тэргүүлж байгаа улс орнуудын хувьд энэ оны эхний 8 сарын байдлаар Япон улс 10 орчим хувийн, БНСУ 55 хувийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
| Гадаадын хөрөнгө оруулалт суларчээ | ||
| Үзсэн: 797 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.