Шууд Chart

Монголд ган хайлуулах үйлдвэр барина

2013-09-18 16:00:42

“Бэрэн" групп Монголд ган хайлуулах үйлдвэр барих гэж байна.  Тэд Ерөнхий сайдыг Японд айлчлах үеэр барих үйлдвэрийн тоног төхөөрөмжийг инженерийн ажилтай нь авахаар Япон улсын "Марубени" компанитай гэрээ хийжээ. Ингэснээр Японы талаас хүү бага, хугацаа урт хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болж байгаа аж. "Бэрэн" групп 2003 оноос Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт төмрийн хүдэр боловсруулах чиглэлээр ажиллаж, анхны баяжуулах үйлдвэрээ 2007 онд ашиглалтад оруулж байж. 2009 онд Орхон аймагт баяжмалаас ангижруулсан төмөр гаргах үйлдвэр барьсан байна. Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт туршихад, амжилттай болжээ. Орхон аймагт барих гангийн үйлдвэр ширэмний болон гангийн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Ширэмний үйлдвэр жилдээ 200 мянган тонн ширэм үйлдвэрлэх гэнэ. Гангийн үйлдвэр нь 100 мянган тоннын хүчин чадалтай байх нь.

Нийтэлсэн: Б.Баярт

Монголд ган хайлуулах үйлдвэр барина   
Үзсэн: 3760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2013-09-19 11:30
BEREN CH TSUSNII LUIVARCHIN, OODGUI GARUUDDAA.. GANGIIN UILDVER NI SAIHAN L YM, GEHDEE BEREN CH DEE..
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2013-09-19 08:32
tun saihan medee bna mongoliigoo law awaad ywna amjilt
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-09-18 23:36
монгол ган гоё сонсогдоно доо монгол брэнд болгоорой амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй