Шууд Chart

Дорнод хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй аймаг болно

2015-12-04 15:30:35

Дорнод аймгийн  Засаг даргын тамгын газар, хөдөлмөрийн хэлтэс  Хөгжлийн  бэрхшээлтэй  иргэнд ээлтэй аймаг болох зорилт тавин  ажиллаж ирсэн байна. Энэ  хүрээнд байгууллага бүр нэг хөгжлийн бэрхшээлтэй  иргэнийг ажлын байраар  хангах зорилт тавьсаны үр дүнд  өнөөдөр 170  гаруй  иргэн  тогтмол  ажлын байраар  хангагдаад байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  ээлтэй  байгууллага, шилдэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шалгаруулж бүтэн жилийн ажлаа үнэлэн цэгнэсэн өдөрлөгийг зохион байгууллаа. Мөн энэ үеэр аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээлээр үзэсгэлэн гаргасан байна.

Дорнод аймгийн хэмжээнд 2014  онд хөгжлийн бэрхшээлтэй 140-н иргэнийг ажлын  байртай болгож байсан бол энэ жил 170  гаруй  хүн ажилтай болсон байна. Цаашид эдгээр иргэдийг нийгэмшүүлэх, хөгжил хамгааллын хөтөлбөр боловсруулан   хэрэгжүүлэхээр болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дорнод хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй аймаг болно  
Үзсэн: 362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй