МҮОНТ-ийн “Монголын мэдээ” суваг ММСЖ үндэсний судалгааны компанитай хамтарч ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр олон нийтийн телевизийн бэлтгэн хүргэж байгаа нийтлэл нэвтрүүлэг, мэдээ сурвалжлагуудад бодит судалгаанд суурилсан, олон нийтийн санаа бодлыг тусгах хүрээ улам нэмэгдэх юм.
Судалгааны компаниудын дунд хийсэн сонгон шалгаруулалтаар 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа ММСЖ компани шалгарсан байна. 2002 онд байгуулагдсан энэ компанийн хувьд 40 гаруй судалгааны төслийг хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү мэдээллийн баазыг, мөн дэлхийн 76 орны тэргүүлэгч компаниудын мэдээлэлтэй харьцуулан судалсан тоо баримтыг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрт ашиглана гэсэн үг.
Монголын үндэсний олон нийтийн телевиз 1967 оноос хойш монгол үндэстнийг соён гэгээрүүлэх, мэдлэг мэдээллээр хангах чиглэлд мэргэжлийн жишгийг баримталж ирсэн. Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, үндэсний хэмжээний судалгааны байгууллагатай хамтарч ажилласнаар 21 аймаг, 360 суманд амьдарч байгаа иргэдийнхээ үзэл бодол, байр суурийг судалгаанд тусган мэдээлэхээр болж байна.
Хэвлэл мэдээллийн салбараас анх удаа мэргэжлийн судалгааны байгууллагын үр дүнг ашиглах гэрээг ийнхүү байгууллаа. Зөвхөн мэдээ мэдээллийн хөтөлбөртөө ашиглахаас гадна МҮОНРТ-ийн бэлтгэн үзүүлж байгаа нийтлэл нэвтрүүлгүүдэд ч үндэсний хэмжээний судалгаа хийнэ. Өөрөөр хэлбэл, үзэгч, сонсогчид, олон нийтийн хүссэн контентийг бэлтгэх боломж мөн давхар бүрдэж байна.
| МҮОНРТ, ММСЖ үндэсний судалгааны компанитай хамтарна | ||
| Үзсэн: 462 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.