Шууд Chart

Гаалийн даргыг хууль бусаар албан тушаал бууруулсан гэв

2015-12-04 15:58:16

Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар ажиллаж байсан Б.Хишигбат өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж, “Хууль бус шийдвэр гаргаж, намайг албан тушаал бууруулсан” гэж мэдээллээ. Тэрбээр 2014 оны наймдугаар сард Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар томилогдоод жил орчим болж байхад нь Гаалийн ерөнхий газрын дарга тушаал гаргаж, түүний албан тушаалыг бууруулсан юм байна.

Б.Хишигбат өнөөдөр Замын-Үүд дэх Гаалийн газарт Шуудангийн гаалийн ахлах байцаагчаар ажиллаж байна. Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат түүний албан тушаалыг бууруулахдаа “Даргынхаа тушаал, шийдвэрийг хэрэгжүүлдэггүй. Цаашид хамтарч ажиллах боломжгүй” гэх шалтгааныг хэлсэн байна.  

Тэрбээр албан тушаал буурсныхаа дараа Төрийн албаны зөвлөлд хандахад “О.Ганбат даргын гаргасан тушаалыг хууль бус гэж үзэн гаргасан тушаалаа хүчингүй болгох захирамжийг Төрийн албаны зөвлөл Гаалийн ерөнхий газрын даргад хүргүүлжээ. Гэвч О.Ганбат даргын гаргасан тушаал одоог хүртэл хүчинтэй хэвээр байгааг тэрбээр хэлж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гаалийн даргыг хууль бусаар албан тушаал бууруулсан гэв  
Үзсэн: 485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
уж [202.55.191.xxx] 2017-09-24 21:16
хохь нь

Бидэнтэй нэгдээрэй