Шууд Chart

Гэр бүл салалт 30-45 насныхны дунд өндөр хувьтай байна

2015-12-04 17:10:14

Гэр бүл салалт 30-45 насныхны дунд өндөр хувьтай байна. Гэхдээ хэрэгжээд 2 жил орчим болж байгаа эвлэрүүлэн зуучлалын үр дүнд олон хос үр хүүхдээ өнчрүүлээгүй. Энэ талаар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төслийн ахлах зөвлөх Ока Хидео “Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Эвлэрүүлэн зуучлуулахаар хандсан хосуудын 20 хувь нь гэрлэлтээ цуцлуулаагүй ээ. Энэ бол чамлалттай үзүүлэлт биш. Асуудал нь шүүхэд очихоос өмнө хөрөнгө мөнгө, цаг хугацаа бага зарцуулж, гэр бүлийн бүрэн бүтэн байдлаа хадгалж үлдэхэд энэ зуучлал сайнаар нөлөөлж байна. Энэ ажлын үр дүнд жил ирэх бүр гэр бүл салалт цаашид ч  багасна гэж харж байгаа. Эвлэрүүлэн зуучлах ажил  Япон улсад 90 гаруй жилийн өмнөөс нэвтэрч, үр дүнгээ өнөөдөр ч  өгсөөр байгаа юм” гэлээ.

Нийслэлийн гэр бүл хөгжлийн төвд жилдээ 100-аад хүүхэд ханддагаас дийлэнх нь эцэг эх нь салснаас болж орон гэрээсээ дайжсан гэсэн тайлбарыг сэтгэл зүйчдэд хэлдэг байна. Тиймээс гэр бүлийн эвлэрүүлэн зуучлалын ач холбогдолыг олон нийтэд таниулах шаардлага байгааг мэргэжилтнүүд сануулж байна. Иргэдэд хамгийн түрүүнд хүрч ажилладаг хорооны нийгмийн ажилтан, цагдаа нар ч гэсэн энэ талаар хангалттай мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй гэж тэдний төлөөлөл тайлбарлалаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гэр бүл салалт 30-45 насныхны дунд өндөр хувьтай байна  
Үзсэн: 1813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй