Шууд Chart

Япон батлан хамгаалах төсвөө нэмнэ

2015-12-04 17:44:12

Япон ирэх онд батлан хамгаалах салбартаа түүхэнд анх удаа таван их наяд иен буюу 40 тэрбум америк доллараас давсан хөрөнгө төсөвлөж магадгүй байна. Тус улс Үндсэн хуулин дахь аюулгүй байдлын тухай зүйл заалтаа өөрчилсөнтэй оруулсантай холбогдуулан цэрэг армийн зардлаа нэмэхээр төлөвлөж байгаа юм.

Өнгөрсөн наймдугаар сард Японы батлан хамгаалах яам салбарын төсвөө 5.09 их наяд иен болгож нэмэгдүүлэх хүсэлт гаргасан. Нэмэгдсэн төсвөөрөө тус салбарынхан Окинава аралд байрладаг АНУ-ын агаарын цэргийн Футэнма баазыг нүүлгэн шилжүүлэх ажлыг санхүүжүүлэх, мөн Дорнод Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай бүсэд Японы батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилготой байгаа юм. Харин тус улсын Засгийн газар энэ саналаас арай бага буюу 5.04 их наяд иенийг ирэх онд батлан хамгаалах салбартаа төсөвлөх хандлагатай байна.

Ингэснээр тус салбарын ирэх оны төсөв энэ оныхоос 60 тэрбум иенээр өснө гэсэн үг. Гэхдээ иений ханш буурч байгааг харгалзан үзвэл энэ хөрөнгөөр Япон АНУ-аас худалдан авдаг өндөр технологийн зэр зэвсгийнхээ тоог олшруулж чадахгүй гэж ажиглагчид таамаглаж байна. Шинзо Абэ 2012 онд ерөнхий сайдын бүрэн эрхээ хүлээн авснаас хойш тус улсын батлан хамгаалах салбарын төсөв дөрвөн жил дараалан өссөн үзүүлэлттэй байгаа. Өнгөрсөн есдүгээр сард үндсэн хуулиндаа оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Япон зөвхөн өөрийгөө төдийгүй, холбоотон улсаа хамгаалах зорилгоор цэргийн ажиллагаа явуулах боломж нээгдсэн, үүнээс шалтгаалан салбарын төсөв цаашид улам өсөх хандлагатай байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон батлан хамгаалах төсвөө нэмнэ  
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй