Өмнөд Солонгосын Хятадтай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхлэхийг тус улсын компаниуд төдийгүй ард иргэд хүсч хүлээсэн хэвээр байна. Одоо Хятадын хууль тогтоогчид соёрхон баталсан тохиолдолд энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болж, улмаар хэрэгжиж эхлэх юм.
Хоёр орон энэхүү хэлэлцээрийн төслийг өнгөрсөн оны мөн үед эцсийн байдлаар боловсруулж, энэ оны зургаадугаар сард гарын үсэг зурсан байна. Өнөөгийн байдлаар хоёр орны худалдаан дахь Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүнд 73 тэрбум америк доллар, харин Хятадын бараа бүтээгдэхүүнд 42 тэрбум америк долларын татвар ноогдож байгаа. Харин чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр хоёр улс энэхүү гаалийн татвараа нийт бараа бүтээгдэхүүний 90 хувьд харилцан тэглэх юм. Өмнөд Солонгосын парламент энэ даваа гарагт хэлэлцээрийг соёрхон баталж, тус хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр хохирол амсах фермерүүд болон загасчдадаа 1,6 их наяд воны нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ.
Одоо Өмнөд Солонгосын санаачилсан энэ хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохын тулд Хятадын хууль тогтоогчид соёрхон батлах ажлаа түргэвчлэх хэрэгтэй гэж Өмнөд Солонгосын тал үзэж байгаа юм. Энэ талаар байр сууриа тус улсын ерөнхийлөгч Пак Гын Хе Парисын бага хуралд оролцох үеэрээ Хятадын дарга Си Зиньпинд илэрхийлсэн байна.
| БНСУ, БНХАУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжихэд нэг алхам ойртлоо | ||
| Үзсэн: 247 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.