Шууд Chart

ОХУ 2020 он гэхэд дэлхийн хүнсний бүтээгдэхүүний хамгийн том нийлүүлэгч болно

2015-12-05 12:25:50

ОХУ дэлхийд экологийн, цэвэр, өндөр чанартай хүнсний бүтээгдэхүүний хамгийн том нийлүүлэгч орон болох зорилготойг ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд өгсөн илгээлтдээ онцолсон юм. Мөн Орос улсад 2020 он гэхэд өөрийн хүнсний бүтээгдэхүүний эрэлтээ бүрэн хангах боломж бий гэдгийг ерөнхийлөгч Путин мэдэгдсэн байна. 

Оросын хувьд экологийн цэвэр хүнс үйлдвэрлэхэд газрын хөрс, усны эх нөөцийн хувьд бүрэн боломжтой, сүүлийн жилүүдэд Барууны ноёлж ирсэн хүнсний бүтээгдэхүүний зах зээл өндөр чанартай, эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр дутагдах болсон гэж Кремлийн тэргүүн тэмдэглэсэн юм. Хүнсний бүтээгдэхүүний зах зээл дээр ОХУ импортлогч биш экспортлогч орон болж байгаа гэдгээ зарлалаа. 10 жилийн өмнө Орос улс хүнсний хэрэглээнийхээ бараг 50 хувийг гаднаас авдаг, импортын бүтээгдэхүүнээс хамааралтай байсан бол өнөөдөр хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний экспорт нь 20 тэрбум америк долларт хүрчээ.

Энэ нь Оросын зэвсгийн худалдааны агшгийн дөрөвний нэг, байгалийн хий экспортын орлогын гуравны нэгтэй тэнцэх үзүүлэлт юм байна. Өнгөрсөн есдүгээр сард Москва генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглээнээс гаргах шийдвэрт хүрсэн. Одоогоор ОХУ Барууны хориг арга хэмжээний хариуд Европын холбоо, АНУ-ын хүнсний бүтээгдэхүүний импортыг хориглоод байна. Мөн Турк улс цэргийн онгоцыг нь унагасантай холбогдуулан Туркийн хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортонд хориг тогтоосон. Энэ нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжих юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ 2020 он гэхэд дэлхийн хүнсний бүтээгдэхүүний хамгийн том нийлүүлэгч болно  
Үзсэн: 879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2015-12-07 12:17
100 жил чадаагүй бсан аа 4 жилийн дотор чадна гэдэг нь манай пил дргн 200 малтай блно гэдэгтэй адилхан сонсогдож бна
202.131.7.xxx [202.131.7.xxx] 2015-12-07 12:14
Saihan zorilt bnaa. Zuw du. Genii uurchlulttei bvteegdeheend horig tawina gedeg tomoohon amjilt shv.
79.193.105.xxx [79.193.105.xxx] 2015-12-06 17:42
ted tsadnaa gazar us ertsim huts baihad , fermer , hulemj bariad urguulna urjuulne orig bio hunseer delhiig baildan daguulnaa
182.160.40.xxx [182.160.40.xxx] 2015-12-05 23:35
Дорх малнууд хүлэмжийн аж ахуй, фермерийн аж ахуйг мэддэггүй эргүүнүүд юм байх даа. Ийм бяцхан тархитай хүн хогнууд амьдралаа авилга авахгүйгээр яаж ам зуудаг бол. Өрөвдмөөр.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-12-05 19:21
Орос хэзээ ч махныхаа хэрэгцээг хангаж байгаагүй байх ч боломжгүй тэдэнд мал маллах ухаан удам байхгүй гаднаас л авдаг тэр чигээрээ л байна. ЗХУ гэсэн том улс байхдаа хангаж чадаагүй ш дээ
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-12-05 19:18
Чадах уу. Оросын өвөл хүйтэн цаг уурт ургадаггүй ургамал жимсээ гаднаас авах л болно ш дээ. Дэлхий дээр хүнсээрээ өөрийгөө хангасан улс байдаггүй юм даа. Том зорилго их хөрөнгө л хэрэгтэй дээ
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-12-05 15:49
Oros zorilt devshuulehdee sain shuu. Devshuulsneeree bol odiid Kommunizmd orchihson jargaj tarvalzaj hevteh bolson kkkk

Бидэнтэй нэгдээрэй