Бразилын парламентын доод танхимд одоогийн ерөнхийлөгч Дилма Руссеффд хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Энэ үйл явдлыг Бразилын ерөнхийлөгч асан Лула да Силва зэмлэнгүй хүлээж авч байна. Ерөнхийлөгч Дилма Руссеффийн улс төрийн зааварлагч зөвлөгч нь байсан Силва парламентын дарга нь төрийн тэргүүндээ хариуцлага тооцох хүсэлт гаргасан нь Бразил улсыг бодохгүй байгаагын илэрхийлэл гэж үзэж байна.
Бразилын парламентын доод танхимын дарга ерөнхийлөгч Руссеффийн засгийн газар нийгмийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, төсвийн цоорхойг нөхөхийн тулд төрийн банкуудын хөрөнгийг ашиглаж, санхүүгийн хариуцлагын тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр ерөнхийлөгчдөө импийчмент өгөхийг шаардаж байгаа юм. Одоо Бразилын 29 намын төлөөллийг оролцуулсан тусгай комисс байгуулж, ерөнхийлөгчид хариуцлага тооцох эсэх асуудал болон энэ асуудлыг парламентын дээд танхимаар оруулах эсэхийг хэлэлцэх юм банйа. Бразил улс өнөөдрийн байдлаар эдийн засгийн зогсонги байдалд орсон, төрийн мэдлийн газрын тосны компани авилга хээл хахуульд холбогдсоноос хойш ерөнхийлөгч Дилмагийн нэр хүнд ард түмний дунд унаж, экс ерөнхийлөгч Лула Да Силваг төрийн эрхийг дахин барихыг уриалах болсон юм.
| Бразилын экс ерөнхийлөгч парламентынхаа шийдвэрийг буруутгав | ||
| Үзсэн: 367 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.