Канад улс 2016 оны гурван сар хүртэл Сирийн 35 мянга гаруй дүрвэгчийг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тус улсын цагаачлал, дүрвэгчид, иргэний харьяаллын асуудал эрхэлсэн сайд Жон Маккаллум энэ тухай мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, засгийн газраас баталсан төлөвлөгөөний дагуу энэ сарын сүүл гэхэд тус улсад Сирийн 10 мянган дүрвэгч, 2016 оны 1-2 дугаар сард нэмж 15 мянган дүрвэгч ирэх юм байна.
Мөн Канадын оршин суугчид хүмүүнлэгийн байгууллагуудын тусламжтай улс орондоо нэмж дор хаяж 10 мянган Сирийн дүрвэгчийг улс орондоо авчрах зардлыг нь санхүүжүүлжээ. “Энэ бол сайшаалтай хэрэг, канадчууд маш их санаачлага гаргаж байгаа, тэгээд ч энэ бол эцсийн тоо биш гэдэгт бид илгэлтэй байна” гэж сайд хэлсэн байна. Мэдээж хэрэг Сирийн дүрвэгчдийг Канадад авчрахад зардал их орно, засгийн газар хэр их хөрөнгө мөнгө гаргаж байгаа талаар сайд хэлэхээс татгалзжээ.
Канадын “Глоб энд мэйл” сонины мэдээлснээр, Канад улс 2016 ондоо багтааж Сири болон ойрхи дорнодын бусад улс орны 50 мянга хүртэлх дүрвэгч хүлээн авч магадгүй байгаа гэнэ. Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн засгийн газар 2015 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Сирийн 25 мянган дүрвэгчийг хүлээн авахаар болж, дүрвэгчдийг Канадад авчрахын тулд цэргийн нисэх хүчний ачаа тээврийн онгоцуудыг ашиглахаар төлөвлөжээ.
| Канад Сирийн 35 мянга гаруй дүрвэгчийг хүлээн авахад бэлэн байна | ||
| Үзсэн: 297 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.