Орхон аймгийн АИТХ-ын 26 дугаар хуралаараа аймгийнхаа 2015 оны тодотгосон төсөв болон ирэх оны төсвийн төслийг хэлэлцүүлэн баталжээ. Ирэх онд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын зардал 11.2 тэрбум гаруй төгрөгөөр батлагдсан. Үүнээс 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын жагсаалтыг хуралдаанд танилцуулжээ.
Уг төсөлд хотын авто замыг шинэчлэхэд нийтдээ 1 тэрбум төгрөг зарцуулахаар туссан. Тухайлбал, Хотын төвийн авто замын шинэчлэлд 200 сая, Нацагдоржийн гудамж болон Оюутны гудамжны авто замын шинэчлэлд 780 гаруй сая, гэр хорооллын хэд хдэн байршилд явган хүний зам тавихад 170 сая зарцуулах санал дэвшүүлжээ.
Мөн хотын төвийн багуудын гэрэлтүүлгийг сайжруулахад 280 сая, 1,4,5-р хороолол болон Вокзал, Дэнжийн гурван байрны гадаах фасатыг будахад 1.1 тэрбум, орон сууцны зургаан хорооллын орцны хаалгыг соронзон кодтой хаалгатай болгоход 300 сая төгрөг зарцуулахаар төсвийн төслийг боловсруулсан байна.
Мөн хуралд оролцсон зарим төлөөлөгчид ирэх оны төсвийн төсөлд төлөөлөгчдийн санал тусаагүй, гэр хороолол, орон сууцны багуудад хийгдэх хөрөнгө оруулалт тэгш бус байгаа тул санал хураалтад оролцохгүй хэмээн мэдэгдэв. Ийнхүү 2015 оны тодотгосон төсөв болон ирэх оны төсвийг аймгийн ЗДТГ-аас танилцуулсан төслөөр нь баталлаа.
Цаана нь орон нутгийн төсөвт 3.2 тэрбум төгрөг үлдэж байгаа. Мөн Орон нутгийн хөгжлийн санд 4.8 тэрбум төгрөг батлагдсан. Үүний хоёр тэрбум төгрөгийг Баян-Өндөр суманд, 900 сая төгрөгийг Жаргалант суман хуваарилж үлдсэнийг нь аймаг захиран зарцуулах гэнэ. Дээрх хөрөнгийг хоёр сумын ИТХ болон ирэх нэгдүгээр сард АИТХ-аар тодотгол хийж хуваарилах юм байна.
| Орхон аймаг ирэх оны төсвөө хэлэлцэн баталлаа | ||
| Үзсэн: 297 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.