Шууд Chart

ХААБ-ийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх боломжгүй байна

2015-12-05 18:55:06

Хөдөө аж ахуйн бирж нь  2013 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Биржээр арилжах бараа түүхий эдийг салбарын яам тогтоодог.  Үүнд тэмээ, хонины ноос, ямааны ноолуур, үр тариа, амьд мал гэсэн бүтээгдэхүүнүүдийг биржээр арилжихыг зөвшөөрсөн байна. Өнөөдрийн байдлаар эдгээр бараа бүтээгдэхүүнийг  спот гэрээгээр худалдаалж байгаа гэж ХААБ-н клийринг, төлбөр тооцооны албаны захирал н.Буянхишиг хэллээ. 

Зах зээлийн орчин болон цаг агаарын тааламжтай нөхцөл зэргээс шалтгаалан сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний хэмжээ, үүний дотор малын тоо тогтмол өсөлттэй байгаа юм. Гэвч тус салбарын бараа, түүхий эдийн бэлтгэл нь улирлын чанартайгаас шалтгаалан жилийн туршид жигд, тасралтгүй нийлүүлэх боломжгүй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХААБ-ийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх боломжгүй байна   
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.94.xxx [103.57.94.xxx] 2015-12-06 07:24
Биржээ ч хат.хэдхэн хүний л арилжаа хийсэн жүжиг зохиож,бичиг цаасны зөвшөөрөл олгох ажил хийж мөнгө хүүлдэг л газар шдэ.зөв утгаар нь хөгжүүлбэо хамгийн их ажилтаы байх газар.даанч манайхан арай болоогүй байгаам ахиад хорин жил янз бүрээр үзнэ.

Бидэнтэй нэгдээрэй