Шууд Chart

Парисын бага хурал үргэлжилж байна

2015-12-06 08:13:10

Парист Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 21 дэх удаагийн бага хурлын ажил хэргийн түвшний хэлэлцүүлэг өндөрлөх дөхөж байна. Хэлэлцүүлэгт оролцогч улс орнууд дэлхийн дулаарлын эсрэг олон улсын шинэ суурь конвенцийн төслийг бэлэн болгохоор ажиллаж байна. Энэ шинэ суурь конвенц нь Киотогийн протоколын халааг авч, 2020 оноос хойш хэрэгжих ёстой юм.

Талууд конвенцид нэгдсэн улс орнууд хүлэмжийн хий ялгаруулалтаа хэрхэн бууруулж байгааг тогтмол шалган, үнэлэлт дүгнэлт өгдөг байх шаардлагатай гэдэг дээр санал нэгджээ. Өчигдөр танилцуулсан конвенцийн төсөлд улс орнууд хүлэмжийн хий ялгаруулалтаа хэрхэн бууруулж байгаа тайланг НҮБ-д тогтмол хүргүүлэх ёстойг тусгасан байна. Мөн 5 жил тутамд улс орнууд энэ талаар гаргасан ахицдаа үнэлгээ шалгалт хийж байхыг заавал биелүүлэх үүрэг болгожээ. Энэ заалтыг Парисын бага хуралд оролцож байгаа улс орнуудын дийлэнх төлөөлөгчид дэмжсэн байна.

Гэхдээ дэлхийн болон улс орных нь эдийн засгийн өсөлтөд саад тотгор болно гэх шалтгаанаар үүнийг эсэргүүцэх улс орнууд бас байгаа юм. НҮБ-ын бага хурлын ажил хэргийн түвшний хэлэлцүүлэг өнөөдөр өндөрлөж, ирэх долоо хоногт сайд нарын түвшний хэлэлцүүлэг эхэлнэ. Үүнээс урьтаж талууд санал зөрүүтэй асуудлуудаа хэлэлцэж шийдвэрлэхээр яаравчилж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Парисын бага хурал үргэлжилж байна  
Үзсэн: 319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй