![](/uploads/201512/news/thumb/fdd9f9707536fd336a2db124e61ae75d_x3.jpg)
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК-ийн гишүүн орнууд газрын тос нийлүүлэлтийн шинэ дээд хэмжээг хэлэлцэн баталж чадсангүй. Баасан гарагт Австрийн нийслэл Венад ОПЕК-ийн Бага хурлын хүрээнд гишүүн 12 орны төлөөлөгчид уулзсан юм. Энэ уулзалтын үеэр Иран улс ирэх онд нийлүүлэлтээ бууруулахгүй гэсэн хатуу байр суурь баримталснаас үүдэн талууд дээрх асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй байна.
Өнгөрсөн долоодугаар сард Иран улсын “5+1” бүлэгтэй байгуулсан цөмийн асуудлаарх хэлэлцээрийн хүрээнд ирэх оны эхнээс Ираны эсрэг хориг арга хэмжээг зөөлрүүлж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан тус улс сүүлийн жилүүдэд эрс буурсан газрын тосны экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. Хэт их нийлүүлэлтээс үүдэлтэйгээр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн 18 сарын туршид буурч, өчигдрийн байдлаар 1 баррель нь 43 америк долларт хүрээд байна. Нийлүүлэлт энэ чигээрээ нэмэгдсээр байвал, цаашид газрын тосны үнэ улам унаж, 20 америк долларт хүрч магадгүй гэж “Голдман Сакс” банк таамаглаж байгаа юм.
ОПЕК нийлүүлэлтийн дээд хэмжээг баталж чадсангүй | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.