5.5 сая хүн амтай Бүгд Найрамдах Финлянд улс иргэддээ сар бүр 800 еврогийн суурь орлого өгөх эсэх талаар хэлэлцэж байна. Одоогийн байдлаар тус улсын Засгийн газар хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд ирэх оны 11 дүгээр сараас эхлэн албан ёсоор хэлэлцэж эхлэх төлөвтэй байна.
Өнгөрөгч гуравдугаар сарын байдлаар тус улсын ажилгүйдлийн хэмжээ 11 хувьд хүрсэн учир Засгийн газрын зүгээс иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор энэхүү аргыг турших талаар хэлэлцэж байгаа юм байна. Суурь орлоготой болсноор иргэн бүрт сард 800 евро буюу 1.6 сая төгрөг өгөх боловч бусад нийгмийн халамжийн багцуудыг цуцлах юм. Финляндын Засгийн газраас энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр иргэд цалин голохгүй ажил хийж, хөдөлмөрийн зах зээл тэнцвэржинэ гэж үзжээ.
Төрөөс иргэдэд суурь орлого өгөх эсэх нь одоохондоо баттай биш, зөвхөн хуулийн төслийн түвшинд яригдаж байгаа асуудал боловч иргэд, улс төрчид энэхүү санаачилгад нааштай хандаж байгаа гэж Куартз цахим хуудас мэдээлж байна. Түүнчлэн Финляндаас гадна Нидерланд улсын зарим хот ирэх жилээс эхлэн туршилтын журмаар бага орлоготой иргэдэд суурь орлого өгөхөөр болж буй юм байна.
| Финляндын Засгийн газар суурь орлоготой болох эсэх талаар хэлэлцэж байна | ||
| Үзсэн: 272 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.