Шууд Chart

Абдул Карим хувьчилж авахаас татгалзсан өргөдлөө НӨХГ-т ирүүлжээ

2015-12-07 12:32:15

Нийслэлийн өмч хувьчлалын дуудлага худалдаагаар өнгөрсөн 7 хоногт зарагдсан "Хэвлэх үйлдвэр"-ийг Абдул Карим хувьчилж авахаас татгалзсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр тараад байсан.

Тэгвэл хувьчилж авахаас татгалзсан өргөдлөө Абдул Карим өнөөдөр өөрийн биет төлөөлөгчөөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт албан ёсоор ирүүлжээ. Тиймээс "Хэвлэх үйлдвэр"-ийн хуучин байгууламж, газрыг дараагийн үнэ дуудсан "Таван Богд" групп 23.8 тэрбум төгрөгөөр хувьчлан авах боломж бүрдэж байна.

Хууль ёсны дагуу дуудлага худалдаанд оролцсон эхний ялагчийн дэнчинд тавьсан 710 сая төгрөг буцаан олгогдохгүй болсон. Чухам ямар шалтгаанаар хувьчилж авахаас татгалзсан болохыг "Монголын мэдээ" өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрүүдээрээ хүргэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Абдул Карим хувьчилж авахаас татгалзсан өргөдлөө НӨХГ-т ирүүлжээ   
Үзсэн: 572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-07 13:20
Таван богд нь төлж чадах болов уудаа, анхнаасаа л шоу байсан даа, Бат үүл арьсны үзэл гаргалаа гэж их эгдүүцэж байсан, Каримтайгаа цуг Иракт очвол болно

Бидэнтэй нэгдээрэй