![](/uploads/201512/news/thumb/d5aa03f67270612c0a1732b52b97c3c7_x3.jpg)
Баруун бүсийн аймгуудын шатахууны үнэ буурч, нийслэлийнхтэй ижил болсон сайн мэдээг Увс аймаг дахь манай сурвалжлагч ирүүллээ. Өөрөөр хэлбэл, нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг баруун, зүүн, төвийн бүсээр нь ялгаж, өөр өөрөөр тогтоодог байх Засгийн газрын шийдвэр бодитоор хэрэгжиж эхэлжээ.
Увс аймагт л гэхэд өнөөдөр иргэд шатахуунаа литр тутамд нь 120-160 төгрөгөөр хямд худалдан авч байна. Шатахууны үнийг ийнхүү бууруулсан нь иргэдэд Засгийн газраас үзүүлж байгаа хамгийн бодит дэмжлэг боллоо орон нутгийн иргэд ярьж байна.
Увс аймгийн шатахуун түгээх станцуудад ойролцоогоор 700 орчим километрийн цаанаас шатахуун нь нийлүүллэгддэг юм байна. ОХУ-ын "Роснефть"-ийн Абаза дахь агуулахаас "Хандгайт" боомтоор дамжин шатахуун орж ирдэг байна. Хилийн боомтуудын онцгой албан татварын хэмжээ харилцан адилгүй тогтоож, татварын зохицуулалт хийсэн нь бүс нутгуудын шатахууны үнийн зөрүүг ойртуулах, улмаар олон жил яригдсан орон нутагт шатахууны үнэ бууруулах боломжийг бий болголоо гэж Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн ярьж байна.
Баруун бүсийн аймгуудын хувьд Улаанбаатар хоттой харьцуулахад шатахуунаа 10 орчим хувийн илүү үнээр худалдаж авдаг байсан гэсэн судалгаа байдаг аж. Энэ үнийн зөрүү 2009 онд хамгийн өндөр буюу 21 хувьд хүрч байсныг холбогдох эх сурвалжууд дурдаж байв.
Улаангомчууд Улаанбаатарынхтай ижил үнээр шатахуун авдаг боллоо | ||
Үзсэн: 360 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.