“Байгаль хамгаалах сан”, Нийслэлийн Байгаль Орчин ногоон хөгжлийн газартай хамтран нийслэлийн тохижилтод үнэтэй хувь нэмэр оруулж буй сургууль, цэцэрлэгийг шалгаруулахаар “Шилдэг ногоон байгууламж” сэдэвт уралдаан зарлалаа. Уралдаанд эзэмшлийн талбайдаа ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн сургуулиуд оролцох бөгөөд ажлын танилцуулга, гэрэл зургийн материалыг Дүүргийн ЗДТГ-т энэ сарын 23 хүртэл хүлээн авах юм. Нэгдүгээр шатны шалгаруулалтыг дүүргийн ЗДТГ-аас хийж шалгарсан материалыг нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газарт өгнө. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг уралдааныг санаачлан зохион байгуулагчид хийж ирэх сарын 12-нд шилдэг сургуулийг зарлана. Уг ажлыг экологийн боловсролыг дэмжих жилийн хүрээнд санаачлан хийж байна.
Шилдэг ногоон байгууламжтай сургуулийг шалгаруулна | ||
Үзсэн: 2820 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.