Шууд Chart

ОХУ-ын барилгын салбарын хууль, эрх зүйн орчныг судалж байна

2015-12-07 16:21:34

ОХУ барилга, байгууламжийн ажлын явцад хэрхэн хяналт тавьдаг. Барилгын салбарын эрх зүйн орчин, баримт бичгийн хөгжлийн чиг хандлага нь хаашаа явж байгаа талаар манай улсын барилгын салбарынхан судалж байна. Ленинград мужийн Улсын зураг төслийн  магадлал болон барилгын хяналтын албаны хэсгийн хэлтсийн дарга Чеготова Елена Викторовна энэ талаар сургалт зохион байгуулсан юм.

ОХУ-д хоёр хүртэлх давхар барилга, мөн амины орон сууцны зураг төслийн магадлалыг хувийн хэвшлийнхэн хийж гүйцэтгэдэг байна. Нэг ёсондоо төр бүхнийг хариуцдаггүй гэсэн үг. Энэ талаар Ленинград мужийн Улсын зураг төслийн  магадлал болон барилгын хяналтын албаны хэлтсийн дарга Чеготова Елена Викторовна  "Гурваас дээш давхар барилгын зураг төслийн магадлалыг улсын байгууллага хийдэг. Санктпетербургт гэхэд 500 метр өндөр барилга баригдахад улс зураг төслийг нь хянаж, магадлана гэсэн үг юм. Мөн бүс нутгийн өв соёлыг хадгалж байгаа барилгуудыг ч  гэсэн төрийн байгууллага нь хариуцдаг хууль эрх зүйн орчин манайд үйлчилдэг" гэв.

Тэгвэл манай улсад зураг төслийн магадлалыг зөвхөн төрийн байгууллага хийдэг. Төр бүх зүйлд оролцох биш, зарим ажлыг нь төрийн бус байгууллагад хариуцуулах  нь зөв гарц шийдэл гэж үзэж байгаа. Тиймээс бид ч гэсэн барилгын салбарын хууль эрх зүйн орчиндоо тодорхой өөрчлөлт хийх цаг нь болсон байна.

Аль ч улс орон цаг үетэйгээ нийцүүлж хууль эрх зүйн орчноо сайжруулж байх шаардлага бий. ОХУ-ын барилгын салбарынхаа хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход ач холбогдол өгч, ажиллаж буй юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын барилгын салбарын хууль, эрх зүйн орчныг судалж байна  
Үзсэн: 522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй