Шууд Chart

Манай улс аялал жуулчлалын өдрийг долоо дахь жилдээ тэмдэглэнэ

2013-09-19 09:26:16

1979 оноос дэлхий нийтээрээ тэмдэглэх болсон аялал жуулчлалын өдрийг энэ жил “Ус ба аялал жуулчлал -Ирээдүйгээ хамгаалцгаая” уриан дор явуулна. Манай улс энэ өдрийг 2007 оноос тэмдэглэх болсон бөгөөд салбарын оюутан залуусыг хамруулсан “Гранд тур” улсын олимпиад, аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн, “Дотоодын аялал жуулчлалын хөгжлийн асуудал” сэдэвт  оюутны эрдэм шинжилгээний бага хурал, танин мэдэхүйн “Центавр” асуулт хариултын тэмцээн зэргээр өргөн хүрээнд тэмдэглэх гэж байна. Эл өдрийг ДАЖБ-ын Ерөнхий ассамблейн III чуулганаар хэлэлцэж олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлэн хөгжүүлж, нэгтгэн нягтруулах, аялал жуулчлалаар дамжуулан нийгэм, соёл, улс төр, эдийн засгийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, сурталчлах зорилгоор тэмдэглэх болжээ.

 
Нийтэлсэн: Б.Баярт

Манай улс аялал жуулчлалын өдрийг долоо дахь жилдээ тэмдэглэнэ   
Үзсэн: 1843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй