Шууд Chart

Энэ онд НОБГ-ын алба хаагчид 685 хүний амь нас аварчээ

2015-12-07 17:31:52

2015 оны эхний 11 сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 3800 гаруй удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага ирсэн байна. Үүнээс НОБГ-ын алба хаагчид 685 хүний амь насыг авран хамгаалжээ.

Зөвхөн хүний амь наснаас гадна 5.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх өмч хөрөнгийг ч авран хамгаалсан байна. Гамшиг тохиолдсон үед авран хамгаалахаас гадна гамшгаас урдчилан сэргийлэх асуудал илүү чухал байгааг өнөөдөр НОБГ-ын 2015 оны тайлангийн хурлын үеэр ярьж байлаа.

Гэхдээ энэ нь зөвхөн Онцгой байдлын албаныхны үүрэг биш иргэн, албан байгууллага бүр үүнд идэвх санаачилгатай оролцох хэрэгтэй.  Энэ чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн ч гарч байна гэж НОБГ-ын дарга Н.Уламбаяр хэлж байна.

2014-2015 оны хооронд Нийслэлийн онцгой байдлын албанд 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүний үр дүнд НОБГ-ын техникийн бэлэн байдал 86 хувьтай хангагдсан байна. Тайлангийн хурлын үеэр усан дотор ажилладаг шумбагч камер, нуранган дотор хүн хайх зориулалттай могойн нүд гэх төхөөрөмж зэрэг орчин үеийн шинэлэг төхөөрөмж, хувцас хэрэглэлүүдийг танилцуулж байлаа.

Улаанбаатар хот гамшгийн эрсдлийн үзүүлэлтээрээ нэлээд эрсдэлтэй хотуудын тоонд ордог. Тиймээс аврах бие бүрэлдэхүүн шаардлагатай нөхцөлд бэлэн байдалд, техник хэрэгслээр бүрэн хангагдсан байх нь чухал гэдгийг Нийслэлийн онцгой байдлын албаны удирдлагууд хэлж байна.    

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэ онд НОБГ-ын алба хаагчид 685 хүний амь нас аварчээ   
Үзсэн: 405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй