Шууд Chart

Нийслэлийн тээврийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

2015-12-07 17:59:13

Өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн салбарт том оврын автобусны хэд, хэдэн осол гарсан. Тиймээс энэ оныг дуустал Нийслэлийн тээврийн газар хагас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болсон байна. 

Удаа дараа осол гарч байгаа нь олон хүчин зүйлээс үүсч байгааг албаны хүн хэллээ. Одоогоор өнгөрөгч өдрүүдэд гарсан авто ослуудыг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа юм. Авто тээврийн бүрэн бүтэн байдал, замын халтиргаа гулгаа, цаашлаад жолоочийн ур чадвар хүртэл яригдах учраас мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа хариуцлага тооцох асуудлыг ярина гэлээ.

Мөн Нийтийн тээврийн газраас аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа өндөржүүлж эхэлжээ. Түүнчлэн нийслэлийн авто замын газар, Улаанбаатар нэгтгэл, Замын цагдаагийн газар зэрэг байгууллагуудад Нийслэлийн засаг дарга үүрэг өгсөн байна. Тиймээс энэ оныг дуустал нийслэлийн холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болжээ. Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга н.Түшиг ярилаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийслэлийн тээврийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана   
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй