Шууд Chart

Ховд аймгийн эдийн засаг өсөлттэй байна

2015-12-07 18:11:57

Ховд аймгийн эдийн засаг 30 гаруй хувиар өсөх урьдчилсан төлөв гарчээ. Тодруулбал, сүүлийн хэдэн жил байгаль цаг уурын таатай нөхцөл нь эдийн засаг өсөх нэг шалтгаан болж байгааг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан онцоллоо. Тэрбээр хэлэхдээ, энэ жилийн хөрөнгө оруулалт, улсын төсвийн татаас өмнөх жилийнхээс багассан тул аймгийнхаа дотоодын нөөц бололцоог шавхан эдийн засгаа өсгөнө гэлээ.

Энэ жил Ховд аймагт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн. Тухайлбал, 16 сумаас 13 нь хатуу хучилттай замаар холбогдсон байна. Мөн 700 гаруй айлын орон сууц ашиглалтад орж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ховд аймгийн эдийн засаг өсөлттэй байна   
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй