Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Хэрлэн голын дээгүүр 290 метр урттай төмөр бетонон гүүр 3.4 км хайрган хучилттай автозам ашиглалтад орлоо.
Ингэснээр Хэрлэн голын хойно байрлах “Цагаан овоо”, “Баян-Уул” сумын иргэд жилийн дөрвөн улиралд Хэрлэн голыг гүүрээр чөлөөтэй нэвтрэх боломж бүрдэж байна. Өмнө нь Дорнод аймгийн хойд сумынхан төрийн үйлчилгээ авахын тулд 50 км орчим газар тойрч явдаг байсан.
Мөн өвлийн улиралд аймгийн төв ороход маш хүндрэлтэй байжээ. Төмөр бетонон гүүрийг 2013 онд зам тээврийн яамны захиалгаар “ЗМЗ” зам гүүрийн компанийнхан барьж эхэлжээ. Мөн нутгийн иргэд зам тээврийн хөгжлийн төвөөс гүүрийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон талаар “ЗМЗ” компанийн захирал н.Ганбаатар ярилаа.
| Хэрлэн голын 290 метр урттай төмөр бетонон гүүр ашиглалтад орлоо | ||
| Үзсэн: 584 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.