Шууд Chart

Яармагийн цэвэр усны шугамд гэмтэл гарсныг засварлалаа

2015-12-07 18:36:18

Өнөөдөр нисэхийн усан сангаас Яармагийн гэр хорооллыг цэвэр усаар хангадаг шугам хоолойд гэмтэл гарсны улмаас ХУД-ийн 16-р хорооны айлууд усанд автаж, зарим сургууль, цэцэрлэгийн ус доголдлоо. Нисэх, Яармагт шинээр барих сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэж байсан компанийн буруутай үйлдлээс уг гэмтэл гарсан гэж албаныхан тайлбарлаж байгаа юм. Энэ бол он гарснаас хойш зөвхөн барилгын компанийнхны буруугаас болж усны шугам хоолойд гарсан 21 дэх удаагийн гэмтэл болохыг УСУГ-аас мэдээлж байна.

Шугам хоолойд гарсан гэмтлээс болж 34, 41-р сургууль, 29, 71, 189-р цэцэрлэг, ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, 6-р хорооны амбулатори, Яармагийн уурын зуух зэрэг байгууллагуудын ус доголдож, зогссон. УСУГ-аас яаралтай арга хэмжээ авч, өөр шугамаас ус дамжуулж хэвийн ажиллагаанд оруулжээ.

Энд “Риж Голден Бүүл” компани барилгын ажил гүйцэтгэж байгаа юм байна. Усны шугам хоолойд гэмтэл гарснаас болж олон айл өрх рүү ус урсан орсон учраас барилгын компанийнхан шороо асгаж ажиллахаар явсан гэж эх сурвалжууд мэдээлж байлаа. Шугам хоолойн гэмтэл гарсан газрын ойр орчим дахь айл өрхүүдийн хашаа тэр чигтээ усанд автжээ.

Гэмтэл гарсан 160-ын диаметртэй 2 хуванцар хоолойг 1997 онд тавьж байжээ. Усны хуванцар хоолойг нэг тавьсан бол 100 жилийн настай. Гэвч өнөөдрийн ийм эрсдлээс болж тооцоолоогүй гэмтэл гарч, тэр хэрээр их хэмжээний хохирол амсаж байгаагийн нэг л жишээ энэ. УСУГ-ынхан өдөржин ажиллаж оройн 18 цагийн үед усны шугам хоолойг засварлаж дууссан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Яармагийн цэвэр усны шугамд гэмтэл гарсныг засварлалаа   
Үзсэн: 459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй