Үүрийн одод гэрлээ дэлгэж, тэнгэрийг бүүвэйлсэн
Үүлэн зүмбэр уулс толгод нь сэтгэл ариулсан
Хүслийн тахилга сүлдэн хийморийн дуудлагатай
Хөлгөн судар шиг дээдлэх нутаг минь дээ
Өдрийн наран илчээ дэлгэж үдшийг аргадсан
Үлгэр домгийн буурал салхи нь хайр эвэлгэсэн
Насны шүтээн амьдралд мөнхийнзаяатай
Намтар түүх шиг дээдлэх нутаг минь дээ
Солонго зэрэглээ, хурын ус, таанын цэцэгстэй
Сонгодог хутагтын номын адис энэрэхүйн дуулалтай
Дотогшоо гэгээрсэн мэргэдийн удам ерөөлийн даллагатай
Домгийн цэнхэр өлгий дорнын говиос Монгол эхэлдэг...
Хөлгөн судар шиг дээдлэх нутаг минь... | ||
Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.