Шууд Chart

Турк цэргээ татахгүй бол Ирак НҮБ-д хандана

2015-12-08 09:31:40

Иракийн засгийн газар хэрвээ Турк улс Мосул хотын хойд бүсээс цэргээ 48 цагийн дотор гаргахгүй бол НҮБ-д хандахаа мэдэгджээ. Багдадын зүгээс Турк улс цэргээ оруулах тухайгаа хэлж, мэдэгдэлгүй шууд оруулсан нь тусгаар улсын бүрэн эрхийг зөрчсөн алхам гэж үзэж байна. Харин Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу өмнө нь байгуулсан цэргийн баазад цэргийн бүрэлдэхүүнээ сольсноос биш шинээр цэрэг оруулсан алхам биш гэж шийдвэрээ хамгаалжээ.

Гэхдээ нэмж цэрэг илгээхгүй. Харин энэ удаад оруулсан цэргээ эргүүлж татахгүй гэдгээ Туркийн талаас Ирак улсад мэдэгдсэн байна. Иракийн хойд бүсийн Мосул хот нь өнгөрсөн оноос хойш "Исламын улс" бүлэглэлийн хяналтад байгаа. Гэвч өнгөрсөн долоо хоногт Турк улс Мосул хот дахь "Исламын улс" бүлэглэлийн хяналтад байдаг газрын тосны ордуудыг хамгаалах зорилгоор тэнд 100 гаруй цэрэг мөн танк оруулсан юм. Мосул хот эзлэгдсэн нь "Исламын улс" бүлэглэл тэлэхэд гол хүчин зүйл болсон бөгөөд Иракийн Засгийн газрын армийнхан энэ хотыг хэт даврагчдаас чөлөөлөхийн тулд олон удаагийн давшилт хийсэн боловч үр дүнд хүрээгүй юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Турк цэргээ татахгүй бол Ирак НҮБ-д хандана  
Үзсэн: 1157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2015-12-08 10:31
Газарын тос авдаг нь үнэн юм байна.
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2015-12-08 10:31
Газарын тос авдаг нь үнэн юм байна.
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2015-12-08 10:26
тэр цэрэгийг нь жаахан андуураад бөмбөгдчихгүй юу да. уулаасаа лалын улсын эзэлсэн нутагт байгаа юм чинь.
183.177.105.xxx [183.177.105.xxx] 2015-12-08 10:16
нүб гэдэг чинь юу юм бэ. юу хийдгийн. америкийн нэг яам мөн үү.
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2015-12-08 10:06
турк цэргээ татахгүй бол ирак НҮБ д хандана хэ хэ хэ

Бидэнтэй нэгдээрэй