Энэтхэгийн өмнөд Ченнай хотод үер усны гамшгийн улмаас долоо хоногийн турш саатаад байсан агаарын тээврийг өнөөдрөөс эхлэн сэргээжээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Энэтхэгийн өмнөд нутгаар аадар борооны улмаас Ченнай хотын нисэх онгоцны буудал үерт автан, нислэгийн гол тоног төхөөрөмж эвдэрч сүйдсэн байна.
Ченнай хотод одоо ч гамшигт өртсөн олон мянган хүнд хоол хүнс, эмнэлгийн тусламж хүргэх ажил ид өрнөж байна. Олон мянган иргэн түр хоргодох байруудад толгой хоргодож байгаа юм байна. Зарим бүс нутагт үерийн ус татарсантай холбогдуулан эрчим хүч түгээх, галт тэрэгний үйлчилгээг сэргээх зэргээр гол үйлчилгээг хэвийн голдиролд оруулж байна.
Энэтхэгийн өмнөд нутагт сүүлийн 100 жилд ороогүй аадар бороог цаг уурын өөрчлөлтийн нөлөө, гэхдээ Ченнай хот цаашид цаг агаарын гамшигт үзэгдэлд бэлтгэлтэй байх нь зүйтэй гэж Энэтхэгийн албаныхан үзэж байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди үерийн гамшигт өртсөн Тамил Наду муж, Ченнай хотод 150 сая америк долларын тусламж үзүүлэхээ амлаад байна. Тамил Наду мужид өнгөрсөн сараас хойш үер усны гамшигт 280 гаруй хүн амь насаа алджээ.
| Энэтхэгийн үерт автсан хот хэвийн байдалдаа эргэн орж байна | ||
| Үзсэн: 316 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.