Шууд Chart

ХААИС-ийн захирал асанг албан түшаалаас нь түтгэлзүүллээ

2013-09-19 09:46:53

Энэ сарын 17-оос эхлэн ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирлын ажлаас нь Нийслэлийн прокурорын газрын тогтоолын дагуу түдгэлзүүлжээ. 

Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 19-нд баривчлагдан, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан боловч өмгөөлөгчийнх нь хүсэлтээр батлан даалтад гарган, гадуур шалгаж эхэлсэн юм. Түүнд “Ариун ар” ХХК-тай хуйвалдан ХААИС-ийн харъяа газар дээр Олон улсын хэл судлалын төв барьсан нэрийдлээр 741 сая төгрөгийг албан тушаалаа урвуулан ашиглаж завшсан, Монгол гэрийг хөгжүүлэх үндэсний төвийн тэргүүн Л.Ганбаатартай гэрээ байгуулж 108 сая төгрөгөөр нэг монгол гэр худалдан авсан гэх мэт үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. 

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

ХААИС-ийн захирал асанг албан түшаалаас нь түтгэлзүүллээ   
Үзсэн: 2212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.169.55.xxx [203.169.55.xxx] 2013-09-19 22:01
Наадах чинь юү ч биш дээ. Өөр их вм бий
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-09-19 10:01
Бямбаа Хужиртын засаг дарга асанд авилга егч газар авсан шvv шалгах хэрэгтэй.

Бидэнтэй нэгдээрэй