Шууд Chart

Манай улсад эмчлэх боломжгүй 39 төрлийн өвчин бий

2015-12-08 11:38:48

Өнөөдөр дотоодод эмчлэгдэх боломжгүй гэх оноштой олон хүн гадаадын өндөр өртөгтэй эмнэлгийг зорьж байна. Эдгээр иргэнд Монгол Улс зөвхөн эмчилгээний зардлынх нь таван хувийг л эргүүлэн олгох дэмжлэг үзүүлдэг юм. Гэхдээ энэ өвчтөнүүд нь Эрүүл мэндийн яамнаас баталсан гадаад эмчлэх өвчин эмгэгийн жагсаалтад орсон тохиолдолд хөнгөлөлт олгодог юм. Харин энэ жагсаалтад багтаагүй өвчнөө эмчлүүлсэн бол ямар нэгэн хөнгөлөлт эдлэхгүй гэсэн үг.

Монгол улсын иргэн өөрийн оронд эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтыг 2013 онд баталсан байдаг. Энэ жагсаалтыг энэ онд шинэчлэн 39 өвчнийг оруулжээ. Энэ жагсаалтаас харвал тархи, нуруу, нугасны найман төрлийн хавдар, мэдрэлийн мэс засал, чих хамар хоолойн 3 төрлийн мэс засал, нүд авхуулсаны дараах нөхөн сэргээх мэс засал, Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, Хүүхдийн хавсарсан хөх хүнд хэлбэрийн гэх мэт зүрх судасны 6 төрлийн мэс засал, Толгой, хүзүүний, хоолой, яс зөөлөн эдийн 9 төрлийн мэс засал, эмчилгээ, Уушигны төрмөл гажиг, Гэмтэл согог судлалын 4 төрлийн, Ясны чөмөг, зүрх, элэг бөөр шилжүүлэх ерөнхий мэс заслууд орж байна.

Санхүүгийн дэмжлэгийг тухайн өвчнөөр нэг удаа олгоно. Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмч нарын комиссын “Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт”-д орсон өвчин, эмгэгтэй иргэний асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн эмнэлгийн дүгнэлтийн дагуу энэ хөнгөлөлтөд хамрагдах юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манай улсад эмчлэх боломжгүй 39 төрлийн өвчин бий   
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй