![](/uploads/201512/news/thumb/45159535ff472b16fbb99baee46662c1_x3.jpg)
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг баталлаа. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоолоор эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай гэж үзэн Засгийн газарт чиглэл өгсөн юм.
Гадаад хэргийн сайдын тушаалаар хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж, төслийг боловсруулжээ. Хөтөлбөрийн төсөлд гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, шинээр зах зээл нээх, үндэсний аж ахуйн нэгжүүдийн экспортод чиглэсэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж, аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн үйл ажиллагааг зорилт болгон тусгасан байна.
Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг баталлаа | ||
Үзсэн: 930 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.