Шууд Chart

Алслагдсан хороо шинэ цэцэрлэгтэй боллоо

2015-12-08 13:29:18

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо 150 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо. Дэд бүтэц алслагдсан тус хороо  шинэ цэцэрлэг барихад зориулж  өндөр хүчдэл татан гүний худаг гаргасан байна. Түүнчлэн бүрэн камержуулсан энэ цэцэрлэгийг дүүргийн 1.2 тэрбум төгрөгийн төсвөөр нэг жил гаруйн хугацаанд барьж гүйцэтгэжээ.

Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо цэцэрлэгийн насны 1000 гаруй хүүхэдтэй. Ийнхүү хоёр дахь цэцэрлэг ашиглалтад орсноор нийт хүүхдийн 70 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байгаа юм. Мөн эцэг, эхчүүдийн ажил эрхлэх боломж ч нээгдэж байна. Цаашид тус цэцэрлэг 300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болохоор төлөвлөж байгаа ажээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алслагдсан хороо шинэ цэцэрлэгтэй боллоо  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй